Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдөр хаагдана
Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 41 хувьтай үргэлжилж байна. Бүртгэл баталгаажуулах үйл явц энэ сарын 25-ны өдрийн 17:00 цагт хаагдах юм. Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн нэгдүгээр ангид элсэх хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулна уу. Parent.edu.mn хаягаар элсэгчдийн бүртгэлийг баталгаажуулах юм.
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed